Ажлын байранд тавих шаардлага:
1. Хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх. Үүнээс шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар 2-оос доошгүй жил ажилласан, эсхүл мөн хугацаагаар эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, криминологийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн буюу багшилсан байх;
2. Магистрын зэрэг хамгаалсан, эсхүл магистрантурт суралцаж байгаа;
3. Гадаад улсын аль нэг түгээмэл хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
4. Компъютерийн хэрэглээ болон интернэтийн орчинд ажиллах чадвартай байх.
Жич: Дээрх шаардлагуудын аль нэгийг хангахгүй боловч гадаад, дотоодын их, дээд сургуулийг эрх зүйн чиглэлээр 3.2-оос дээш голчтой төгссөн ба суралцах хугацаандаа эрүүгийн эрх зүй, криминологийн чиглэлээр реферат, илтгэл бичиж, судалгааны бусад ажил хийж байсан, цаашид энэ чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой, магистрын зэрэг хамгаалсан буюу одоо магистрт суралцаж буй хүмүүс материал ирүүлж болно.
Зөвхөн шаардлага хангасан материал бүрдүүлсэн хүнтэй буцаж холбогдоно.
Хаяг: Сүхбаатарын талбай-7, Чингэлтэй дүүрэг
Харилцах утас: 322094
Сэтгэгдлүүд
2012-12-17 -
Бичсэн: Зочин
англи хэлийг мэргэжлийн юмаа орчуулч чадаж байвал болох болов уу түүнээс юун ахисан түвшин энэ тэр гээд худлаа юм бичээд бай тэхүү манай хуульчид англи хэлэндээ муу шүү дээ та нар үүнийг мэдэж байгаа хирнээ яах гэж худлаа ажлын байр зарлаад байгаан бас шүүгч өмгөөлөгч хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор гээд битгий гачин юм бичээд бай болохгүй бол эрх зүй ч мэргэжилтэй гэх та нар эрүүл үү үнэхээр гайхаж байна Өнөөдөр шүүгч өмгөөлөгч хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор нар ихэнх нь англи хэл мэдэхгүй бас их сургуульд англи хэл олигтой заадаг билүү би л лав мэдэхгүй та үнэн бодитой ажлын зар тавиач яадаж байхад үндэсний төв ийм болох гэж
2012-12-17 -
Бичсэн: Зочин
та нар битгий худлаа юм бичээд бай очихоор хэл гээд шаардлага тавиад халаагаагүй байж худлаа ажлын байр зарлаад бай наана чинь энэ шаардлагыг хангасан хүмүүс материалаа өгсөн байгаа тэд нараас аваач та нар шударга байлдаа Лүндээ багшаа та наад үндэсний хүрээлэн шинэчлэгдэж чадах болов уу уул нь их л чухал газар юмсан.
2012-12-14 -
Бичсэн: цогт (зочин)
тийм шүү, тэнд ямар судадгаа хийхэв дээ
2012-12-14 -
Бичсэн: Зочин
лууль зүйн гадаадын цуглуулга болсон газар, лүндэндорж новшийн удирдлагад хэн ажиллдаг юм.
2010-04-10 -
Бичсэн: dadido
гол нь судалгааны ажлын туршлагатай хүн л хэрэгтэй байхдаа. Галбаатар төгсөөгүй байгаа бил үү
2010-04-09 -
Бичсэн: dao
намайг авчаач :р гэснээс гол нь хүмүүсийг гуван жил ажилласан гэсэн шалгуур чинь жоохон тиймхэн байнаа. би яг наад зовлонгий чэн биерээн туулсан хүн шүү дээ.