Нэг. Нийтлэг зүйл
- Хариуцан гүйцэтгэх нэгж: Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор
- Зорилго: Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлт, түүний эрүүгийн нөхцөл байдалд үзүүлсэн үр нөлөөг судлан дүгнэж, хойшид анхаарвал зохих асуудлаар санал, зөвлөмж боловсруулна.
- Судалгааны ажлыг секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Г. Батчимэг хариуцан зохион байгуулж, 2010.6.4-2010.12.20 хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.
Хоёр. Судалгааны арга зүй, зарчим
Судалгаа явуулахад баримтлах зарчим:
- Судалгааг аливаа улс төрийн байгууллага, албан тушаалтны бодлого, нөлөөллөөс ангид бие даасан байдлаар, шинжлэх ухааны арга зүйг баримтлан явуулна.
- Судалгааны дүгнэлтийг зөвхөн тухайн судалгаагаар тогтоогдсон үр дүнд үндэслэн бодитой гаргана.
Судалгаанд хэрэглэх арга зүй:
Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд судалгааны дараахь аргуудыг хэрэглэнэ.
- Статистикийн шинжилгээ
- Баримт бичгийн
- Харьцуулалт хийх
- Системчлэх
- Задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх
- Бусад
Гурав. Судалгааны ажил гүйцэтгэх дараалал
3.1. Эх сурвалжийн болон бусад судалгаа хийх
- Холбогдох эх сурвалжийг тодорхойлж, тэдгээрт түүхэн болон хууль зүйн үүднээс нэгбүрчилсэн үнэлэлт-дүгнэлт өгөх,
- Өршөөл үзүүлэх тухай шийдвэрүүд / Ардын засгийн газрын тогтоол, МАХН-ын ТХ-ны тогтоол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, Монгол Улсын хууль г.м./-ийг хэрэгжүүлсэн байдлыг холбогдох байгууллагын гаргасан мэдээ тайлан, судалгааны бусад материалд тулгуурлан судлан дүгнэх,
- Өршөөл үзүүлэх тухай шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи эрх зүйн зохицуулалт, захиргааны байгууллагын хяналтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх,
- Өршөөл үзүүлэх тухай шийдвэрт төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хандах хандлагыг санал асуулгын болон бусад аргаар судлах,
- Өршөөл үзүүлэх хуульд хамрагдан суллагдсан ялтанг эргэж нийгэмшүүлэхэд туслах зорилго бүхий төрийн бус байгууллагын оролцооны талаар гадаадын зарим улс орны туршлагыг судлах.
Дөрөв. Судалгааны ажлын явцад тавих хяналт-удирдлага
- судалгааны ажлыг сарын графикт оруулан төлөвлөж, явцыг секторын эрхлэгчид долоо хоног тутам, эрдэмтэн нарийн бичгийн даргад сар тутам танилцуулан ажлын чиглэл авна.
- судалгааны үр дүнг шаардлагатай бол секторын эрдэм шинжилгээний ажилтнуудын зөвлөгөөнөөр хэлэлцүүлнэ.
Тав. Судалгааны дүнг нэгтгэх
- Судалгааны материалыг төрөлжүүлэн нэгтгэж, үнэлэлт дүгнэлт, тодорхой санал бүхий тайлан бичнэ.
- Судалгааны үр дүнг үндэслэн 2011 оны эхний улиралд багтаан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах бэлтгэлийг хангана.
Сэтгэгдлүүд
2011-02-16 -
Бичсэн: Зочин
хийж дууссан бол хийсэн ажлаа танилцуулаач
2010-06-23 -
Бичсэн: dao
ajil ihtei bgaam bnadaa
2010-06-22 -
Бичсэн: dadido
энэний ард ямар их ажил байдаг болоо гэсэн чинь хуян хөөрчлөө